Шөнийн цагаар хотын дуу чимээг багасгах, орчны бохирдлыг бууруулах үүднээс цахилгаан автобус өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд гаргахаар болжээ.
Шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл нийслэлийн дараах зургаан чиглэлд иргэдэд үйлчлэх аж. Шөнийн автобус үйлчлэх чиглэл:
- 5 шар - Сүхбаатарын талбай
- Сүхбаатарын талбай - Ботаник
- Шархад - 3,4-р хороолол
- 3,4-р хороолол - Өнөр хороолол
- Зунжин худалдааны төв - Ард кино театр
- МУБИС - Шинэ яармаг хороолол
Дээрх чиглэлүүдэд нийтдээ 12 автобус үйлчлэх юм байна.