Хан-Уул дүүрэг 120 мянгатын уулзварын баруун талын дэлгэц шатсныг онцгойгийнхон унтраалаа /ВИДЕО/

Хан-Уул дүүрэг 120 мянгатын уулзварын баруун талын дэлгэц шатсныг онцгойгийнхон унтраалаа /ВИДЕО/

Хан-Уул дүүрэг 120 мянгатын уулзварын баруун талын дэлгэц шатаж байгаа талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа. Тэгвэл галыг саяхан унтаасан байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах мэдээллийг өгөв. 

Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 12:47 цагт Онцгой ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна. Өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж.