Анагаах ухааны доктор, профессор О.Баатархүүд “Академич П.Нямдаваа” алтан медаль олгохоор болжээ

Анагаах ухааны доктор, профессор О.Баатархүүд “Академич П.Нямдаваа” алтан медаль олгохоор болжээ

Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медалийг хоёр жилд нэг удаа олгодог. Энэ жилийн шагналын эзнийг зургаадугаар сарын 13-ны өдөр шалгаруулжээ.

Хүний их эмч, вирус судлаач, академич П.Нямдаваа нь монгол, англи, орос, герман хэл дээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, Монголын анагаахын салбарын эрдэмтдийг бүтээлээрээ тэргүүлдэг юм. Монгол Улсын хүн амын дунд вирусийн гаралтай элэгний өвчлөлийн генотипийн онцлог тархалт, оношилгоо, эмчилгээ, молекул генетикийн цогцолбор судалгаа хийж, эмчилгээний шинэ удирдамжийг практикт нэвтрүүлсэн судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүүд “Академич П.Нямдаваа” алтан медаль олгохоор болсныг зарлалаа.

Уг шагналд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор, профессор Очирын Чимэдсүрэн нар нэр дэвшсэн байна. 2021 онд анхны шагналыг судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Б.Мөнхбатад олгожээ.