НОБГ: 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байсныг бүрэн унтраасан

НОБГ: 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байсныг бүрэн унтраасан

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр /2023.06.15/ 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна.