ЧУУЛГАН: Бага ангийн сурагчид ҮДИЙН ХООЛТОЙ  боллоо

ЧУУЛГАН: Бага ангийн сурагчид ҮДИЙН ХООЛТОЙ боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцлээ. Улмаар гишүүдийн дийлэнх нь буюу 77.1 хувийн саналаар баталлаа. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болж буй юм юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын 1-12 ангийн бүх сурагч халуун хоолтой болох тухай асуудал мөн хөндөгдөв.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөсөн аж. 




Өнөөдөр могой өдөр

8 минутын өмнө