Соёлын сайд Ч.Номин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнээс С.Дулам багшийг хасах шийдвэр гаргажээ

Соёлын сайд Ч.Номин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнээс С.Дулам багшийг хасах шийдвэр гаргажээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний баяр их наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг зохион байгуулах хорооноос тавдугаар сарын 04 /2023.05.04/-ний өдөр баталсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Б.Анар, ерөнхий продюсерээр Э.Ганболор, ассистант найруулагчаар А.Чингүүн, дууны найруулагчаар Д.Мөнх-Оргил, төслийн менежерээр О.Анужин нарын бүрэлдэхүүн ажиллах бол наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт Ардын багш С.Дулам, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, МУУГЗ Н.Болд, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУУГЗ зураач Г.Ганбаатар нар багтаад байсан юм. 

Тэгвэл Соёлын сайд Ч.Номин баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнээс Ардын багш С.Дуламыг хасжээ. Ингэхдээ Ч.Номин сайд "С.Дулам багшийг баяр наадам зохион байгуулах дэд хороонд багтсан хүнийг наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт зөвлүүлэх гэж байна" гэх шалтгаанаар С.Дулам багшийг хассан байна.  Тэрбээр уг нь баяр наадам зохион байгуулах хорооныхонд хэдийнээ зөвлөж, ажлаа эхлээд байсан ч дээрх шалтгаанаар түүнийг хассан аж. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүн