“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, улс төрийн хүрээнд энэ мэдээлэл хоёр долоо хоногийн өмнөөс түгсэн бөгөөд энэ даруйд П.Ганхүү ажилдаа ирэхээ больжээ.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 23-нд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал О.Батнасанг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Түүний оронд П.Ганхүүг томилж байв. П.Ганхүүгийн хувьд Эрчим Хүчний сайд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.