Нийтийн тээврийн зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Нийтийн тээврийн зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
  • ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.