БНСУ-ын жүжигчин Хон Кён Ин өөрийн цахим хуудаснаа нүхэн жорлонгийн зураг нийтэлж, инээд нь хүрч буйгаа илэрхийлжээ

БНСУ-ын жүжигчин Хон Кён Ин өөрийн цахим хуудаснаа нүхэн жорлонгийн зураг нийтэлж, инээд нь хүрч буйгаа илэрхийлжээ

БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шинэ шоу нэвтрүүлэг хийж буйгаа билээ. 

Энэхүү шоу нэвтрүүлэг нь энэ зун үзэгчдийн хүртээл болох бөгөөд дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нар оролцоно. Тэд Алтай таван Богдыг зорьж, Монголын үзэсгэлэнт байгальтай танилцах юм.

Нэвтрүүлгийн багийнхан өчигдөр /2023.06.15/ Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хэдийнэ аялалдаа гарчээ. Монголд ирсэн жүжигчдийн нэг болох "Our Twisted hero” "A Single Park" "The Eternal empire” зэрэг кинонуудаар нь сайн мэдэх жүжигчин Хон Кён Ин өөрийн инстаграм хуудаснаа Монголын талд буй модон жорлонгийн зургийг нийтэлж, инээж буй тайлбар хийжээ.