Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг шалгах түр хороог байгуулна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг шалгах түр хороог байгуулна

Ирэх долоо хоногт /2023.06.20/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах" асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. 

Уг тогтоолын төслийг энэ сарын 09-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн өргөн мэдүүлжээ.