"Happy Town" хотхоноос алга болсон охиныг дөнгөж сая олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

"Happy Town" хотхоноос алга болсон охиныг дөнгөж сая олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Энэ сарын 14-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Happy Town" хотхоны 72 дугаар байрнаас нэгэн охин алга болсон байна. Энэ талаар тус хотхоны группт "72а байрны нэгдүгээр орц руу 2023.6.14 шөнө 23:49 минутанд нэг хүүхэд гэр рүүгээ орсон боловч гэртээ одоог хүртэл орж ирээгүй. Орцноос, гараашаас гарч явсан бичлэг огт байхгүй. Харъяа дүүргийн цагдаад мэдэгдэн хайлгаж байгаа ч олдохгүй байгаа. Үзсэн харсан хүн байвал холбоо барьж тус болно уу" хэмээн утасны дугаар байршуулсан байдаг. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Охиныг дөнгөж сая олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн"гэлээ.