ТОДРУУЛГА: Эмээлт орчимд осолд орсон Непал улсын 26 иргэний хоёрынх нь биеийн байдал хүнд, эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Эмээлт орчимд осолд орсон Непал улсын 26 иргэний хоёрынх нь биеийн байдал хүнд, эмчлүүлж байна

Олон зорчигч тээвэрлэж явсан автобус өнгөрсөн баасан гарагт /2023.06.16/ "Эмээлт"-ийн орчимд осолдсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, манай улсад аялж явсан Непал улсын 26 иргэн осолд орсон байдаг. Тэгвэл  тус осолд өртсөн зорчигчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. 

Бид энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад " Эрчимт эмчилгээний тасагт нэг, Хавсарсан гэмтлийн тасагт нэг иргэнийг тус, тус эмчилж байна. Бусад зорчигчдын хувьд тухайн үед эмчилгээ, үйлчилгээ аваад хэвтэн эмчлүүлэхгүйгээр буцсан. Уг иргэд нь Монголын нэр бүхий аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд тэд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа "Эмээлт"-ийн орчимд осолд орсон" гэсэн юм.