Орцны шилэн хаалга мөргөсөн хүүхэд хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байна

Орцны шилэн хаалга мөргөсөн хүүхэд хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байна

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр 13-14 цагийн орчимд ХУД-ийн 23-р хорооны "Арцат-2" апартментэд лифтнээс гарч ирсэн эрэгтэй хүүхэд шилэн хаалга мөргөж, хүнд гэмтжээ.
 
Хүүхэд ГССҮТ-д хүргэгдэж, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.