Төөрсөн солонгос жуулчдад цагдаагийн алба хаагчид хэлмэрчилж, ЭСЯ-нд нь хүргэж өгчээ

Төөрсөн солонгос жуулчдад цагдаагийн алба хаагчид хэлмэрчилж, ЭСЯ-нд нь хүргэж өгчээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Драгон" төв орчимд төөрсөн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн 70 гаруй насны эхнэр, нөхөр жуулчдыг Элчин сайдын яаманд нь хүргэн өгчээ.

Тухайн иргэд нь Дархан-Уул аймгаас Драгон төв дээр нийтийн тээврээр ирж, БНСУ-ын Элчин сайдын яам хаана байдаг вэ гэж хэл нэвтрэлцэхгүй асууж явжээ. Тухайн үед солонгос хэлтэй алба хаагч болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван хэлмэрчилж, Элчин сайдын яаманд нь хүргэн өгсөн байна.

Ташрамд дурдахад цагдаагийн байгууллагад солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй хоёр алба хаагч ажилладаг бол солонгос хэлний дунд түвшний мэдлэгтэй 25 алба хаагч ажилладаг хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.