Хөгжмийн зохиолч Б.Чинбат АНУ-ын "Disney on Ice" шоуны хөгжмийн зохиолчоор ажиллана

Хөгжмийн зохиолч Б.Чинбат АНУ-ын "Disney on Ice" шоуны хөгжмийн зохиолчоор ажиллана

Хөгжмийн зохиолч, продюсер, МУУГЗ Батмөнхын Чинбат Америкийн нэгдсэн улсын “Disney on ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ.

Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers and Bailey” болон Greatest show on earth” цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийх гэж байгаа гэнэ. Тус шоуны хөгжмийн зохиолчоор Монгол уран бүтээлч ажиллахаар болжээ.

Тэрбээр өөрийн цахим худаснаа, “АНУ-ын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо. Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна” гэжээ.