"Жонхуугийн захиалгаар үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа юм байна" гэж С.Эрдэнэ мэдэгджээ

"Жонхуугийн захиалгаар үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа юм байна" гэж С.Эрдэнэ мэдэгджээ

АТГ-аас өчигдөр /2023.06.19/ мэдээлэлд, “Э” нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм. 

Тус хэрэг нь АН-ын дарга асан С.Эрдэнэд холбогдох хэрэг юм. Тэгвэл С.Эрдэнэ энэ талаар өөрийн твиттер хуудастаа мэдэгдэл оруулсан байна.

Тэрбээр, “Жонхуу /Х.Баттулга/-гийн захиалгаар үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа юм байна! 2021-оны 3-р сард хэрэгсэхгүй болгоод АН-ын тамга суудлаа өг гэж Жонхууг шаардахад нь өгөөгүй учир 2021 оны 3-р сарын 18-нд хэргийг 18 хоногийн дараа сэргээсэн! 2022-оны 6-н сард АТГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т хүргүүлсэн боловч огт шийдэлгүй байсаар АТГ-ын саналыг өөрчилж шүүхэд шилжүүлэх гэж байгаа юм байна!  Жонхуу, МАНгаруудтай нийлж намайг хилс хэрэгт унагаах гэж 4-н жил зүтгүүлж байна! Монголд шударга шүүх байгаа эсэхийг л харах нь дээ” гэжээ. 

Хачирхалтай нь, тус хэргээр С.Эрдэнэтэй хамт шалгагдаж байсан Д.Мэндбаяр нь хэргээ хүлээж, шүүхээс ял сонссон байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.