СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар орчмоор +32 градус хүрч хална

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар орчмоор +32 градус хүрч хална

Өнөөдөр /2023.06.21/ ихэнх нутгаар 30 градусыг давж хална.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр байна. Өдөртөө +30...+32  градус хүрч халах тул иргэд та бүхэн наршихаас сэргийлээрэй.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө