Бор-Өндөрийн жоншны уурхайд гацсан хоёр иргэний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Бор-Өндөрийн жоншны уурхайд гацсан хоёр иргэний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Энэ сарын 18-ны өдөр /2023.06.18/ их хэмжээний устай, аадар бороо орсны улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны уурхай усанд автсан. 

Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гацсан бөгөөд энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны 20:25 цагт Онцгой байдлын Ерөнхий газарт ирүүлсэн байдаг.  

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай гүнд хоёр өдрийн турш ажиллаж  хуримтлагдсан нийт 650 мусыг соруулж гаргасан байна. Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс 06.20-ны өдрийн 11:10 цагт иргэн С /33 настай эрэгтэй/, 11:40 цагт Ж /44 настай/ нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.