Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Н.Наранбаатарын нэрэмжит болгожээ

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Н.Наранбаатарын нэрэмжит болгожээ

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит болгосон байна. 

Энэхүү шийдвэрийг Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар зөвлөлдөж шийдвэрлэжээ. Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгон ийнхүү баталж, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гардуулан өгчээ.