Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн 1-6 дугаар сарын мөнгийг Үндэсний их баяр наадмаас өмнө нөхөн олгоно

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн 1-6 дугаар сарын мөнгийг Үндэсний их баяр наадмаас өмнө нөхөн олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа,

"2023 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох, ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тогтоол шийдвэрүүд өнөөдөр Засгийн газрын хурлаар батлагдлаа. Хүүхдийн мөнгөн тэтмгэмжийг олгох журам, нийгмийн халамж, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн итгэлцүүр шинэчлэн тогтоох, батлах тухай нийт найман тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хурлаар баталлаа.

480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийх ёстой есөн хувьд Үндэсний баяр наадмаас өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгаж өглөө" гэжээ.