Маргааш ихэнх нутгаар 34 градус хүрч хэт халах бол, Баасан, Бямба гаргаас сэрүүснэ

Маргааш ихэнх нутгаар 34 градус хүрч хэт халах бол, Баасан, Бямба гаргаас сэрүүснэ

Энэ сарын 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, цаашдаа нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Маргааш ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +23...+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна.

Харин энэ сарын 23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө