Улаанбаатарт 34 градус дулаан байна

Улаанбаатарт 34 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +23...+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.