Өнөөдөр зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна

Өнөөдөр зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна

Өнөөдөр /2023.06.22/ зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна.

Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Монголчууд энэ өдрийг нар буцна гэж ярьдаг. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт өдөр нь болдог.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22-ны өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар луу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог байна. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургаадугаар сарын 22-ны энэ өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг. 

Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө