"Улсын драмын театрын урд талын авто зогсоолыг усан оргилуур болохгүй" гэж мэдэгдлээ

"Улсын драмын театрын урд талын авто зогсоолыг усан оргилуур болохгүй" гэж мэдэгдлээ

Улсын драмын театрын урд байдаг автомашины зогсоолыг буулгаж, усан оргилуур барина гэдэг асуудлыг зарим албаны хүмүүс өнгөрөгч гуравдугаар сар /2023.03/-д хөндөж байв. Харин иргэдийн зүгээс авто зогсоолын чиглэлээр нь ашиглах хэрэгтэй, жилдээ хоёрхон сар ажилладаг усан оргилуур хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч н.Сугар твиттер хуудастаа, “Драмын театрын урд усан оргилуур хийхгүй” гэж мэдэгдсэн байна.