Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчимд 34 градус хүрч, тэх халсан. Тэгвэл өнөөдөр /2023.06.23/ 11:00 цагийн орчимд 15 орчим минут үргэлжилсэн, усархаг аадар бороо орсон юм. Энэ мөчийг iSee.mn сайтын гэрэл зурагчин Н.Анхбаяр гэрэл зурагт буулгажээ.
Харин Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж байгаа тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан юм.