Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд өгөх байсан "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-г гэргий Акиэ Абэд гардуулжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд өгөх байсан "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-г гэргий Акиэ Абэд гардуулжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ агсны гэргий Акиэ Абэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. 

Тодруулбал, түүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан нь үнэн гэдгийг албаны эх сурвалж онцоллоо.

Акиэ Абэ  твиттер хуудсаараа дамжуулан “Монголын Элчин Сайдын Яаманд очиж, Монгол Улсаас шагнал хүртлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон. Өнгөрсөн жил нөхөрт минь гардуулах ёстой байсан ч амжаагүй гэнэ. Дүрмээр нь нас барсан хүнд олгож болохгүй тул надад гардууллаа. Эзэн нь намайг уучлах байх гэж найдаж байна” гэж өөрийн твиттер хуудастаа бичжээ. Ташрамд дурдахад, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ нь өнгөрсөн жилийн долоодугаар сарын 8-нд харамсалтайгаар амиа алдсан билээ.