Улаанбаатарт 23 градус дулаан байна

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15...+20 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.