“Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутан хамрагдана

“Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутан хамрагдана

“Оюутан цагдаа” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд найман удаагийн арга хэмжээний хүрээнд 700 орчим оюутан залуучууд хамрагджээ.

Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба "Оюутан цагдааг ажиллуулж эхэлснээр нийслэл болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой. Хөтөлбөрт хамрагдсанаар хууль, эрх зүйн мэдлэгтэй болох, хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ жилийн тухайд оюутан цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх үүднээс унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангаж ажиллаж байна" гэлээ.