Алга болоод байсан 14 настай хүүг Шархадны автобусны буудал орчмоос аав нь олжээ

Алга болоод байсан 14 настай хүүг Шархадны автобусны буудал орчмоос аав нь олжээ

Цахим сүлжээнд нэгэн иргэн өнөөдөр өглөө буюу "2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 8:20 цагийн үед хүү минь Баянзүрх дүүргийн хойно "Сод монгол" ШТС-ын дэргэдээс алга болчихлоо. 14 настай 155-158см өндөр, махлагдуу, улаан малгайтай цамцтай, канттай бараан ногоон тамирын өмдтэй, сааралдуу саравчтай малгайтай, жижиг цэнхэр скүтертэй, ярьж чаддаггүй" гэх зарыг байршуулсан байсан.

Тэгвэл хүүг олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тус мэдээлэлд "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 32 минутад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо дүүргийн автобусны буудал орчмоос 14 настай хүү алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хүүг тус дүүргийн 17 хороо Шархадны автобусны буудал орчмоос аав нь олсон байна" гэлээ.