ГХЯ: 60 орчим Монгол оюутан суралцаж байгаа Ростов, Воронеж орчимд байдал хэвийн байна

ГХЯ: 60 орчим Монгол оюутан суралцаж байгаа Ростов, Воронеж орчимд байдал хэвийн байна

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас /FSB/ Вагнерын цэргийн хүчний удирдагч Евгений Пригожины удирдлагаар хөлсний цэргүүд Москва хотоос 900 кмын зайд орших Ростов хотын засаг захиргааны байруудыг бүсэлж эхэлсэн билээ.

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай хобогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Тодруулбал, "Бослого үймээн дэгдсэн Ростов, Воронеж орчимд 60 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал хэвийн, хичээл нь хэвийн үргэлжилж байна. Оюутнууд зургаадугаар сарын сүүлээс эхлээд зуны амралт эхлэхээр эх орондоо ирэхээр төлөвлөж байна. Гадаад харилцааны яам болон Москвад суугаа ЭСЯ-наас дээрх оюутнуудтайгаа тогтмол холбоотой байгаа" гэж мэдээллээ.