Эрэн сурвалжлагдаж байсан 80 хүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ

Эрэн сурвалжлагдаж байсан 80 хүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ

Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт "Уусан бол бүү жолоод" нэгдсэн хяналт шалгалтын арга хэмжээг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулжээ. Тус арга хэмжээний хүрээнд 691 согтуу жолооч, 288 эрхгүй жолооч, эрэн сурвалжлагдаж байсан 80 хүн, эд зүйл, 18 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Улмаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.