Хятадууд " “Петрочайна Дачин Тамсаг”-ын асуудлыг хөндөж, шатахуун хямд нийлүүлэх боломжгүй" гэдгээ мэдэгджээ

Хятадууд " “Петрочайна Дачин Тамсаг”-ын асуудлыг хөндөж, шатахуун хямд нийлүүлэх боломжгүй" гэдгээ мэдэгджээ

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд ирэх долоо, наймдугаар сард тасалдаж болзошгүй байсан шатахуун хэвийн нийлүүлэгдэж, үнэ тогтвортой байх асуудал шийдэгдсэн билээ. 

Тэгвэл үүнээс өмнө буюу ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт их засварт орох гэж байгаа талаарх мэдээлэл бүхий албан бичиг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт ирсэн даруйд Монгол Улсын Засгийн газраас шатахууны асуудалд нэлээд анхаарал хандуулж, хаанаас, хэрхэн шатахуун авах талаар ярилцсан байна.

Энэ үед БНХАУ-аас шатахуун авах талаар ярилцахад Хятад тал "БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн асуудлыг хөндөж, шатахуун хямд нийлүүлэх боломжгүй" гэдгээ мэдэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэрэв тус улсаас шатахуун авахаар тохиролцсон бол нэг литр тутамд 400 төгрөгөөр үнэ нэмэгдэх тооцоо гарч байсан аж.  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь 2005 оноос Дорнод аймгийн Халх гол, Матад сумын 19, 21-р талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд өдгөө 87 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудал үүсээд байгаа юм.