Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +31...+36 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.