Наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын Ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын Ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Өнөөдөр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол Улсын 817 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 117 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталснаа зарлав.

Энэ жилийн тоглолтын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр хүү Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар болсонг нийтэд танилцууллаа.

“Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохиомжилж буй нээлт, хаалтын ёслолын тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна.

Тухайлбал,

-Улсын драмын эрдмийн театр

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
-Үндэсний урлагийн их театр
-Хүүхэлдэйн театр
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
-Зэвсэгт хүчний жанжин штаб
-Сүлд чуулга
-Соёл Урлагийн Их Сургууль
-Монгол Улсын Консерватив
-Улаанбаатар Театр
-Монголын Хүүхдийн Ордон
-Монгол Улсын филармони
-СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
-Соёмбо чуулга
-Түмэн эх чуулга
-Монголын үндэсний морьт харвааны холбоо
-Mongolia entertainment
-Epic entertainment
-Монгол донж
-Номад Монголиа
-Хос уянга
-Хатан Туул
-Монголын уран нугарагчдын холбоо зэрэг 1500 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Д.Чимэддулам