н.Баярбаатар: Захирал Д.Алтанцэцэгээс болж газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалт зогслоо

н.Баярбаатар: Захирал Д.Алтанцэцэгээс болж газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалт зогслоо

"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлагын зүгээс гацааж байгаа талаар барилга барьж буй Үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлэл хийлээ.

Энэ талаар хуулийн зөвлөх н.Баярбаатар, "Уг Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж, түлш шатахууны импортын хараат байдлаас гарна. Энэ нь тус бүс нутагт улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт юм. Цар тахлын хүнд хэцүү үед ч ажлаа тасалдуулалгүй ажиллаж байсан хэдий ч бид өнөөдөр ажлын талбар дээрээ ч ажиллаж чадахгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай  холбогдуулан  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хаяглаж, хугацаатай шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдэж байна" гэлээ.

Тус шаардах бичигт:

  • Нэгдүгээрт, "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох. 
  • Хоёрдугаарт, II ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны үнийн дүнгийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах

Мөн тэрбээр "Шинжлэх Ухаан авилгалд автдаггүй тул үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү" гэлээ.

Д.Чимэддулам