Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна

Зургаадугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 хувьд дунд, үлдсэн арав орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй гарсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар зуншлага муу байна. Түүнчлэн 40 орчим хувьд дунд, 50 хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн үзүүлэлттэй гарчээ.