"No War" хөдөөлгөөний залуус "Монгол улс латин үсэг рүү шилжихэд ямар ч асуудал гарахгүй" гэлээ

"No War" хөдөөлгөөний залуус "Монгол улс латин үсэг рүү шилжихэд ямар ч асуудал гарахгүй" гэлээ

Залуусын "No War" хөдөлгөөнөөс крилл үсэгтэй холбоотой санаачилга гаргах болсноо зарлалаа.

"No War" хөдөлгөөний гишүүн Б.Билгүүн, "Биднийг гадаадад  явж байхад Монголоор бичээд үзүүлээч гэдэг. Тэгээд криллээр бичиж үзүүлэхээр "Энэ чинь Орос үсэг байна шүү дээ" гэдэг. Крилл үсгийг хэрэглэж байгаа нь бид бол Орос орны түүх соёлыг шингээсэн нэгээхэн хэсэг гэсэнтэй утга ижил. Нэгэнт хэрэглээндээ  энэ бичгийг хэрэглэж байгаа тул шаардлага тавих эрхтэй гэж бодож байна. Тиймээс Монгол хэлнээс крилл үсгийг халж, латин үсэгт шилжих хэрэгтэй. Ер нь латин үсэг рүү шилжихэд ямар ч асуудал гарахгүй. Бид энэ үсгийг хэдийнээ нүдэлчихсэн тул шууд шилжсэн ч асуудал бага гарна. Зарим нэг улс 2028 он гэхэд латин үсэг рүү бүрэн шилжихээр төлөвлөн ажиллаж байна. Бид ч мөн тэгэх ёстой. Монгол хэл өдөр тутмын хэрэглээндээ латин үсэгт шилжих ахисан шаардлага бий болсон" гэж онцлон хэллээ.

Д.Чимэддулам