Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарлаа

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарлаа

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 4 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шүүхийн шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл энэ хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурлыг долоодугаар сарын 5-ны өдрийн 09 цагт товлосон байна. Юун түрүүнд иргэн Д.Мөнх-Эрдэнийг улсад учруулсан хохирол болох 80 сая төгрөгийг нэн даруй төлөхийг шаарджээ..