Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн улзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Онон, Хэрлэн гол, Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна.