Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +30...+35 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.