ШУУРХАЙ: Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

ШУУРХАЙ: Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоног хязгаарлажээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ний 21.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж зургаан хоногийн хугацаанд Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг түр хориглох, өвчтний ойрын хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан байна.