31 настай эмэгтэй арван давхрын цонхноос үсрэх гэж байхад нь аварчээ

31 настай эмэгтэй арван давхрын цонхноос үсрэх гэж байхад нь аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт 31 настай эмэгтэй арван давхрын цонхноос үсрэх гэж байжээ. Аймгийн онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид очиж, тухайн эмэгтэйтэй ярилцан, буулгасан байна.

Улмаар тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.