Буйр нуурын уснаас уух, усанд орохыг хориглож, тэжээвэр амьтан ойртуулахгүй байхыг анхаарууллаа

Буйр нуурын уснаас уух, усанд орохыг хориглож, тэжээвэр амьтан ойртуулахгүй байхыг анхаарууллаа

Буйр нуурт загас ихээр үхсэн шалтгааныг тогтоохоор судалгааны баг Дорнод аймагт ажиллаж судалгааны багийн урьдчилсан дүгнэлтээр Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна гэсэн юм.

Тодруулбал, Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Иймд Буйр нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа учир уух, усанд орох, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхийг хориглолоо. Мөн тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах шаардлагатайг анхаарууллаа.

Түүнчлэн шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуур орчмын мал амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж буй иргэд, малчдад анхааруулга сэрэмжлүүлэг хүргэхийг БОАЖЯ-наас чиглэл болгожээ.