Дарьганга хүүхдийн зусланг улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болж нураасан ч барилгын ажил нь зогсжээ

Дарьганга хүүхдийн зусланг улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болж нураасан ч барилгын ажил нь зогсжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга хүүхдийн зусланд шинэчлэл хийхээр болсон ч дөрвөн жилийн хугацаанд хуучир барилгуудыг нурааж, шинээр барилга эхлүүлсэн ч санхүүжилтгүй гэх шалтгаанаар зогсжээ.

Тус зусланг улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болж, эхний санхүүжилт 2019 онд орж, 2020 онд зуслангийн хуучин барилгыг буулгах ажил хийгдэж эхэлжээ. Гэвч өнөөдрийн байдлаар зуслангийн барилга, бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, засвар хийгдэлгүй дөрвөн жил болсон байна. 

Энэ талаар Монсекон ХХК Ц.Маргад “Зуслангийн хуучин барилгууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир буулгах шийдвэрийг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Энэ дагуу эхний элжинд буулгах ажил хийгдэж, дөрвөн байрыг барьсан. Удахгүй дотоод заслын ажил эхэлнэ. Нарс, Гацуур бүлгийн хоёр байр засварт орно. Алтан овооны тахилгын өмнө байруудыг бүрэн дуусгаж, ашиглалтад өгнө. Санхүүжилттэй холбоотойгоор гал тогооны барилга болон бусад ажлууд хийгдэх боломжгүй болсон. Анхны төсөв 1,5 тэрбум. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотойгоор энэ төсөв хүрэхгүй болсон учир дахин тодотгол хийж өгөхийг хүссэн. Санхүүжилттэй холбоотойгоор үйл ажиллагаа завсардсан” гэсэн байна.

Харин Төслийг туслан гүйцэтгэгч: Тогоон төмөр констракшн Г.Гантөмөр “Захиалагч талаас өгсөн санхүүжилт, чиглэлийн дагуу хуучин барилгыг буулгах болон үндсэн байруудын гол ажлууд хийгдсэн. Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор ажил зогссон, одоогоор манайхаас шалтгаалах зүйл байхгүй” гэжээ.

Эх сурвалж: Sukhbaatarinfo.mn