Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад хамрагджээ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад хамрагджээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янзын байдлын хамгаалал” төслийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад амжилттай хамрагдлаа. Залуучууд цахилгаан хайчаар ноос хяргахад анхаарах зүйлсийг мэдэж, хэрхэн зөв арга техникээр ажиллах дадлага хийж суралцсанаараа уг сургалт ач холбогдол өндөртэй байв. Үзүүлэх сургалтын үеэр цахилгаан машинаар 1 хонийг 1 минут 3 секундэд хяргасан бөгөөд цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, малын тавлаг байдлыг хангах зэрэг олон давуу талтай юм.