Монголын урлаг соёлыг Польшид танилцуулав

Монголын урлаг соёлыг Польшид танилцуулав

БНПУ-ын Бялысток хотын ойролцоох Подласки дахь Ардын соёлын музейд Татаарын соёлын 10 дугаар фестивалыг энэ оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү фестивалын зохион байгуулалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам Хүндэт ивээн тэтгэгчээр оролцож, ардын хөгжмийн “Монгол Аялгуу” хамтлагийг илгээж, Монголын урлаг соёлыг сурталчлав.

Фестивалын хүрээнд дээрхээс гадна Литвийн Улануудын 10 дугаар хорооны нэрэмжит морин цэргийн ангийн дайчдын болон нум сум харвалтын үзүүлэх тоглолтууд гэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ хөтөлбөрт тусгасан байв. Фестивалыг зохион байгуулагчид болон нийт оролцогсдод хандаж Элчин сайд Б.Доржоос баяр хүргэсэн захидлыг Татааруудын холбооны тэргүүн ноён Ян Адамовичид илгээж, энэхүү арга хэмжээнд хамтран оролцох нь Монгол Улсын урлаг соёлыг Польшид танилцуулах, хоёр ард түмнийг ойртуулж, харилцааны түүхийг таниулахаас гадна БНПУ-д манай улсыг сурталчлах шинэ нэгэн гарц боломжийг нээж буй чухал ач холбогдолтойг манай тал онцлон тэмдэглэсэн гэж ГХЯ мэдээлэв.