ХНХЯ: Долоодугаар сард хоёр удаа хүүхдийн мөнгийг олгоно

ХНХЯ: Долоодугаар сард хоёр удаа хүүхдийн мөнгийг олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.

Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно гэж ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяр мэдэгджээ. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх аж. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй юм байна. 

Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Мөнгөн тэтгэмжээс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий. Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mnE-mongolia.mn системээр бүртгэж байгаа. 2023 оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд буюу 100%-д мөнгөн тэтгэмж олгоно. Гэхдээ жишээлбэл долдугаар сарын 4-нд мөн наадмын өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргавал долдугаар сарын 20-нд олгох юм хэмээн тайлбарлалаа.

ҮЗЭХ: