ФОТО: Драмын театрын авто зогсоолыг татан буулгаж, 900 сая төгрөгөөр "цэцгийн мандал" бүхий тохижилтын ажлыг эхлүүлжээ

ФОТО: Драмын театрын авто зогсоолыг татан буулгаж, 900 сая төгрөгөөр "цэцгийн мандал" бүхий тохижилтын ажлыг эхлүүлжээ

Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. 

Улмаар зогсоол байсан газарт 900 сая төгрөгийн өртөгтэй цэцгийн мандал, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж эхэлжээ. 

Энэ талаар  Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тус газар нь нийслэлийн өмчид байдаг бөгөөд тус ажлыг НЗДТГ-аас зохион байгуулж байгаа аж. 

Цэцгийн мандал

Д.Мөнх-Эрдэнийн тайлбарлаж буйгаар зурагт заасан шиг тохижилтыг хийх аж




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө