Энэ жил таван аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна

Энэ жил таван аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна

Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай гэсэн таван аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна.

Засгийн газрын баталсан тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай, Завхан, Төв, Хэнтий аймаг долоодугаар сарын 27, 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Эдгээр аймгуудаас бусад сумдын наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах тухай мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүллээ.