Харанга, Хурд хамтлаг өнөөдөр Сүхбаатарын талбайд тоглоно

Харанга, Хурд хамтлаг өнөөдөр Сүхбаатарын талбайд тоглоно

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан Харанга, Хурд хамтлагийн тоглолт өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болох гэж байна. 

Монголын рок, попын  ноён оргил гэгддэг тус хамтлагуудын тоглолт хүн бүрт нээлттэй юм. Тоглолт ойролцоогоор нэг цаг гаруй үргэлжилнэ гэж албаныхан мэдээлж байна. Уг тоглолтыг Ардчилсан залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа аж.